Хонконг-Жухай-Макаогийн гүүрний зорчигчдын урсгал анх удаагаа 20 саяас давлаа
2024-10-05 16:47:25
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээгээр, Хонконг-Жухай-Макаогийн гүүрний хилийн шалган нэвтрүүлэх газраас гаргасан тоо баримтаар, 10-р сарын 4-ний өдрийн 0:45 цагийн байдлаар, Жухайн авто замын боомтоор орж гарсан зорчигчдын нийт тоо 20 саяас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 86%-иар нэмэгдсэн байна. Энэ нь уг гүүр албан ёсоор ашиглалтад орсноос хойш зорчигчдын урсгал анх удаагаа 20 саяас давж байгаа явдал болно.

Хонконг, Макаогийн жуулчдын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь боомтын зорчигчдын урсгалыг хурдацтай өсгөх гол хүчин зүйл болж байгааг статистик харуулж байна. Энэ он гарснаас хойш Хонконг, Макаогийн 12.033 сая жуулчин тус боомтоор нэвтэрч, гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 83.3%-иар нэмэгдэж, тус боомтын нийт зорчигчдын 60.2%-ийг эзэлж байна.

Их Булангийн бүсийн аялал жуулчлал хүмүүсийн анхааралд орж, Хонконг-Жухай-Макаогийн гүүрний "нэг удаа олон чиглэлд" аялах маршрут Хятадын эх газрын жуулчдын сонирхлыг татаж байна. Статистик тоо баримтаас үзэхэд, энэ он гарснаас хойш эх газрын 3 сая 860 мянган жуулчин Хонконг, Макао руу жуулчилсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 76.6%-иар нэмэгдсэн байна.