Хятадын сансрын станцын нислэгт дэлхийн хамтран ажиллагсдыг хэзээ ч оролцохыг урьж байна
2024-10-29 15:25:12
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөө өглөө (10-р сарын 29) Жючюань хиймэл дагуул хөөргөх төвд "Шэньжөү-19" нисгэгчтэй сансрын нислэгийн талаарх хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн төлөөлөгч танилцуулахдаа, Тяньгүн сансрын станц нь шинжлэх ухааны хэрэглээний арвин нөөцтэй мөртөө дэмжлэг үзүүлэх бүрэн чадвартай байж, Шэньжөү нисгэгчтэй тээврийн систем болон Тяньжөү ачаа тээврийн систем нь хүн хүч, эд материалыг тэнгэр, газрын хооронд тээвэрлэх найдвартай, тогтвортой хүчин чадалтай учир, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх маш сайн тавцан юм. Одоогоор НҮБ-ын сансар судлалын албатай хамтран хэрэгжүүлж буй хэрэглээний эхний багц төслүүдийг тойрог замд туршиж байна, үүний зэрэгцээ, холбогдох улс орнуудтай хамтарсан туршилт судалгаанууд хийхийг ахиулж, Хятадын сансрын станцын нислэгт оролцох сансрын нисэгчдийг сонгох, сургах талаар зөвшилцөж байна. Товчхондоо, Хятадын сансрын станц нь зөвхөн Хятадынх төдийгүй бас хүн төрөлхтөний сансрын технологийн хөгжлийг ахиулж, бүх хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх сансрын станц юм, дэлхийн мэргэжил нэгтэй хамтран ажиллагсад Хятадын сансрын станцын нислэгт хэзээ ч оролцохыг бид урьж байна гэжээ.