Тухайн нутгийн цагаар аравдугаар сарын 23-нд Казань хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзав.
Путин хэлэхдээ, Орос, Турк хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Орос бол Туркийн байгалийн хий нийлүүлэгч найдвартай түнш юм. Өнгөрсөн онд Орос улс “Цэнхэр урсгал”, “Туркийн урсгал” байгалийн хийн хоолойгоор Турк руу 20.5 тэрбум шоо метр байгалийн хий экспортолсон. Хоёр тал Туркт олон улсын байгалийн хийн төв барих төслийн бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд уг төсөл нь илүү тэнцвэртэй үнийн механизмаар бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг ихээхэн нэмэгдүүлэх болно. Үүнээс гадна Орос улс Туркийн анхны цөмийн цахилгаан станц болох Аккуюгийн цөмийн цахилгаан станцыг эрчимтэй барьж байна. Тус цахилгаан станц нь ирэх оноос Туркийн цахилгаан эрчим хүчний системийг эрчим хүчээр хангаж эхлэх төлөвтэй байна гэжээ.
Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар Орос, Турк хоёр орон ижил байр суурьтай гэж Путин онцлоод, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан "хоёр улсын шийдэл"-ийн үндсэн дээр л бүс нутгийн мөргөлдөөн сая улс төр, дипломат аргаар тогтвортой шийдэгдэх боломжтой юм гэжээ. Үүнээс гадна Путин бас Сирийн асуудал, Өмнөд Кавказын нөхцөл байдал, Украины хямрал зэрэг асуудлаар Эрдогантай санал бодлоо солилцох юм.
Турк, Оросын гол салбарууд хоёр улс хоорондын банкны төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээр шаргуу ажиллаж байна гэж Эрдоган мэдэгдэв. Тэрээр өөрөө ч Путиныг Турк улсад аль болох хурдан айлчлалыг хүлээж байна гэжээ.