БНАСАУ болон ОХУ-ын хамтын ажиллагаа олон улсын хуулийн хүрээнд буй гэж Орос мэдэгдэв
2024-10-21 19:01:33
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын Гадаад хэргийн яам ОХУ-аас БНСУ-д суугаа элчин сайдыг дуудан уулзаж, БНАСАУ-аас Орост цэргээ илгээхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэнд хариу болгож орон нутгийн цагаар 21-ний үдээс хойш ОХУ-аас БНСУ-д суугаа элчин сайдын яам олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсандаа, ОХУ, БНАСАУ-ын хамтын ажиллагаа олон улсын хуулийн хүрээнд явагдах бөгөөд энэ нь БНСУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхлыг зөрчөөгүй гэжээ.

БНАСАУ Орос руу цэргээ илгээх тухай мэдээллийг БНСУ-ын Үндэсний тагнуулын алба ил болгосны дараа ОХУ-ын зүгээс анх удаа хариу мэдэгдэл хийсэн нь энэ юм.

Орон нутгийн цагаар 21-ний өдөр БНСУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, БНСУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд Ким Хонг Кюн мөн өдрийн үдээс хойш ОХУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдыг БНСУ-ын ГХЯ-д дуудан уулзаж, БНАСАУ нь Орос руу цэргээ илгээхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.