"Дэлхийн мэдээллийн хил дамнасан урсгалын хамтын ажиллагааны санаачилга"-ыг дэмжихийг хүсэж байна
2024-11-20 19:00:26
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хийлгэв. 

Саяхан Ши Жиньпин дарга АПЕК-ийн удирдагчдын 31-р албан бус уулзалт дээр "Дэлхийн мэдээллийн хил дамнасан урсгалын хамтын ажиллагааны санаачилга"-ыг дэвшүүлсэн бөгөөд Хятад улс 2024 оны Дэлхийн интернетийн бага хурлын Үжэнь дэх дээд хэмжээний уулзалтын үеэр уг санаачилгын бүрэн эхийг албан ёсоор нийтэлсэн тухай сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа, Хятад улс уг санаачилгыг дэвшүүлсэн нь талуудын анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэх бүтээлч аргыг нэмэрлэсэн явдал бөгөөд энэ асуудлаар Хятад улсын байр суурийг тодорхойлсон юм. Хятад улс нээлттэй, хүлээцтэй, аюулгүй, хамтран ажилласан, ялгаварлан гадуурхахгүй зарчмыг санаачилдаг бөгөөд мэдээллийн хил дамнасан урсгалын олон улсын хамтын ажиллагааны нээлттэй, хамт хожсон төлөв байдлыг бий болгож, мэдээллийн хил дамнасан үр дүнтэй, хялбар, аюулгүй урсгалыг дэмжинэ. Талууд энэ санаачилгыг дэмжихийг хүсэж байна гэжээ.