10-р сарын 30-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хятадын цахилгаан автомашины татаасын эсрэг мөрдөн байцаалтын эцсийн үр дүнг Европын холбоо зарласантай холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулав.
Хариулт: Бид Европын талаас гаргасан мэдэгдлийг анзаарсан. ЕХ Хятадын цахилгаан автомашины татаасын эсрэг өрнүүлж буй мөрдөн байцаалтад үндэслэлгүй, шаардлага хангаагүй олон зүйл байгааг Хятад улс нэг бус удаа онцолж байсан, энэ нь үнэндээ "шударга өрсөлдөөн" нэрийн дор явагдаж буй "шударга бус өрсөлдөөн"-ийг дэмжсэн ивээх үзэл юм. Хятад улс дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээж авахгүй бөгөөд ДХБ-ын маргаан шийдвэрлэх механизмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх талаар гомдол мэдүүлсэн. Хятад улс үргэлжлүүлэн шаардлагатай бүх арга хэмжээг авч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно.
Хятадын талтай үнийн амлалтын талаар хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгээ Европын тал мэдэгдсэнийг үүний зэрэгцээ бид бас анзаарсан. Хятад улс худалдааны маргааныг яриа хэлцэл, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд үүний тулд бүхий л хүчин чармайлтаа гаргасаар ирсэн юм. Одоогоор хоёр талын техникийн багууд шинэ шатны зөвлөлдөх уулзалт хийж байгаа бөгөөд Европын тал Хятадын талтай бүтээлчээр хамтран ажиллаж, "Ажил хэрэгч, тэнцвэртэй" зарчмын дагуу бие биенийхээ гол анхаарч буй асуудалд санаа тавьж, харилцан хүлээн зөвшөөрөх шийдэлд аль болох хурдан хүрч, худалдааны зөрчилдөөнийг даамжруулахгүй байхыг хүсэж байна гэжээ.