Орон нутгийн цагаар 6-ны өдөр Хятадын Төв Радио телевизийн сэтгүүлчийн мэдээлснээр, өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон газар дайн болсон тул 25 хувь орчмын Израильчууд эх орноо орхиж явах бодолтой буйг Израилийн нэгэн санал асуулгын дүн харууллаа.
Уг санал асуулгыг өнгөрсөн долоо хоногт Израилийн насанд хүрсэн төлөөлөх чанар бүхий хүмүүсийн дунд явуулсан юм. Санал асуулгад хамрагсдын 1% нь Израилиас шилжиж гараад эргэн буцан ирсэн эсвэл буцах төлөвлөгөөтэй буйгаа илэрхийлжээ. 23% нь Израилиас түр эсвэл урт хугацаагаар шилжиж гарахыг бодолцож байна, гэхдээ бодитой хэрэгжээгүй байна гэжээ.
67% нь эх орноо орхиж явах төлөвлөгөө байхгүй гэсэн бол 9% нь хариулт өгөөгүй юм уу эсвэл одоохондоо мэдэхгүй байна гэжээ.
Энэ удаагийн судалгаа нь оролцсон хүний тоо зэргийг нийтлээгүй.