2024 оны 6-р сарын 19-нд Пхеньянд байгуулсан Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард улс болон Оросын Холбооны Улсын хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тухай гэрээг 11-р сарын 11-нд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун захирамжид гарын үсэг зурж, баталсан байна.
Уг гэрээнд хоёр тал өөр өөрийн орны үндэсний хууль болон олон улсын үүрэг хариуцлага, мөн үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш харилцах зэрэг зарчмын үндсэн дээр урт хугацаанд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хадгалан хөгжүүлэх болно. Мөн хоёр тал хамтарсан үйл ажиллагааны механизм байгуулахаар тохиролцож, дайн дэгдэхээс сэргийлэх үүднээс батлан хамгаалалтын чадавхаа дээшлүүлж, бүс нутгийн болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахыг зорих болно гэжээ.