Жакарта-Банддун чиглэлийн хурдны галт тэрэг ашиглалтад орсон нэг жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 10-р сарын 17-ны өдөр Индонезийн Жакарта хотноо амжилттай боллоо. Индонезийн Зам тээврийн сайд Буди Кария Сумади хэлсэн үгэндээ, тус чиглэлийн төмөр зам ашиглалтад амжилттай орсон нь Индонезийн дэлхий дахин, улмаар Зүүн өмнөд Азийн бүс дэх өрсөлдөх чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн гэлээ.
Буди Кария Сумади хэлэхдээ, Хятад улс Индонезод дэвшилтэт технологи хангаад зогсохгүй, манай орны төмөр замын компаниудын жолооч зэрэг техникийн ажилтнуудыг сургалтад хамруулахад тусалсан юм. Цаашид хоёр орон илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. Жакарта-Банддун чиглэлийн хурдны төмөр замаас гадна Индонезийн шинэ нийслэл дэх ухаалаг зам тээврийн системийг цогцлон байгуулах зэрэг олон төслүүд дээр хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Хятадын Төмөр замын олон улсын компанийн гаргасан тоо баримтаас үзвэл, 2023 оны 10-р сарын 17-аас Жакарта-Банддун чиглэлийн хурдны галт ашиглалтад орсноос хойш 15,826 галт тэрэг ажиллуулж, давхацсан тоогоор 5,79 сая зорчигч тээвэрлэж, 2,57 сая гаруй километр замыг аюулгүй аялсан байна.