Орон нутгийн цагаар 20-ны орой Ираны ерөнхийлөгч Масуд Пежизиян Тегеранд Сирийн Гадаад хэрэг, гадаад иргэдийн асуудал эрхэлсэн сайд Бассам Саббагтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцсан гэж ХТРТ-ийн сэтгүүлч мэдээллээ.
Саббаг Сирийн ерөнхийлөгчийн мэндчилгээг Ираны ерөнхийлөгчид уламжлаад, Ираны ерөнхийлөгчийг Сирид айлчлахыг урьжээ. Мөн хоёр орны хамтын хүчин чармайлтын гол чиглэл нь хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг нээхэд оршино гэдгийг онцолсон байна.
Хоёр орон нийтлэг сорилттой тулгараад байна. Иймээс бүс нутгийн тогтвортой байдал, ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр сорилтод хариу өгөх ёстой гэж Саббаг онцолжээ. Ираны ерөнхийлөгч урилгаар Сирид аль болох хурдан айлчлахаа амлав.