Хятадын Жэжян мужийн И-Ү хотноо дэлхийн жижиглэнгийн худалдааны төв хэмээн нэрлэгдсэн И-Ү-ийн олон улсын жижиглэнгийн бараа бүтээгдэхүүний 30 дахь экспо амжилттай зохион байгуулагдлаа.
"Гадаад худалдааны шинэ хөдөлгөгч хүчийг хөгжүүлж, шинэ давуу талыг тодруулах" уриатай тус экспо нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, барилгын материал, цахилгаан хэрэгсэл, хүүхдийн тоглоом, цахилгаан механик машин, спортын бараа, оффисын хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны олон бүсүүдээр үйл ажиллагаа явуулжээ. Мөн энэ удаа "Ирээдүйн зах зээл" сэдэвт үзэсгэлэнгийн бүсийг анх удаа нээж, худалдааны хөгжлийн шинэ хуудас бичигдэж байна.
Энэхүү экспо нь нийт 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд зохион байгуулагдаж, 3900 гаруй лангуу, 2500 орчим компани оролцсон бөгөөд олон улсын худалдааны өндөр стандартыг ханган ажилласан байна.