11 дүгээр сарын 18-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Линь Жянь хэлэхдээ: Орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 16-нд Перугийн нийслэл Лимад АПЕК-ийн удирдагчдын 31 дэх удаагийн албан бус уулзалт боллоо. Ши Жиньпин дарга хуралд оролцон чухал үг хэлж, хамтын ирээдүйтэй Ази Номхон далайн бүсийн хамтын нийгэмлэгийн байгуулалтыг ахиулах, Ази Номхон далайн бүсийн хөгжлийн шинэ эрин үеийг бий болгох талаар гурван талт санаачилга дэвшүүлсэн юм. Тухайлбал,
Нэгд, Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны нээлттэй, уялдаа холбоотой төлөв байдлыг бий болгох.
Хоёрт, Ази Номхон далайн бүсийн ногоон инновацийн өсөлтийн эрч хүчийг хөгжүүлэх.
Гуравт, хүртээмжтэй, уужуу багтаамжтай Ази Номхон далайн бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг тууштай тогтоох эдгээр болно гэв.
Линь Жянь хэлэхдээ: Ши Жиньпин дарга өөрчлөлт нээлт бол Хятад улс төдийгүй дэлхийн хамтын хөгжил дэвшлийн түүхэн үйл явц юм гэж цохон тэмдэглэсэн. Хятадын хөгжил нь Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн хөгжилд улам их шинэ боломжийг олгох болно гэв.
Линь Жянь хэлэхдээ, АПЕК-ийн удирдагчдын энэ удаагийн хурлаар Хятад улс 2026 онд АПЕК-ийн уулзалтыг зохион байгуулах эрхийг баталсан. Хятад улс АПЕК-ийн уулзалтын зохион байгуулагчаар гурав дахь удаагаа ажиллах болно. Хятад улс талуудтай хамтран ажиллаж, 2040 он хүртэлх Путражая алсын харааг хэрэгжүүлж, Ази Номхон далайн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Ази Номхон далайн ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэн эрмэлзэж байна гэв.