НҮБ-ын Хүүхдийн сан 16-ны өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Израиль Ливанд агаарын цохилт өгсөөр байгаа нь Ливаны усан хангамжийн 28 байгууламжийг гэмтээж, 360 мянга гаруй оршин суугчдын усан хангамжид нөлөөлсөн байна. Үүнээс гадна, дор хаяж 15 эмнэлэг болон эмнэлгийн үйлчилгээний 70 газар бөмбөгдөлтөд өртсөнөөс 6 эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоосон байна гэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Ливаны засгийн газрын мэдээллээс харахад, одоогийн байдлаар Ливанд 400,000 орчим хүүхэд дүрвэсэн байна. Аюулгүй ундны усгүй бол хүүхдүүд суулгалт болон холер зэрэг халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ тасалдсан нь хүүхдэд өвчин тусах эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна гэжээ.