Орон нутгийн цагаар 11-р сарын 15-нд Оросын засгийн газар мэдэгдэхдээ, ОХУ-ын Технологи, экспортын хяналтын холбооны албанаас олгосон нэг удаагийн лицензийн дагуу нийлүүлэхээс бусад тохиолдолд баяжуулсан ураныг АНУ-д экспортлоход түр хязгаарлалт тавина гэв.
Энэ арга хэмжээ бол Оросын ураны бүтээгдэхүүнд АНУ хязгаарлалт тавьсны хариу арга хэмжээ гэж Оросын засгийн газар мэдэгджээ.