Утга зохиол, урлагийн бүтээлийн ажлын яриа уулзалтын 10 жилийн ойг тохиолдуулан маргааш, аравдугаар сарын 16-нд хэвлэгдэх "Чюши" сэтгүүлийн 20 дахь дугаарт ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний 2014 оны аравдугаар сарын 15-нд "Утга зохиол, урлагийн бүтээлийн тухай ажлын яриа уулзалтад хэлсэн үг"-ийг дахин нийтлэх болно.
Утга зохиол, урлагийн ажил бол нам, ард түмний чухал ажил, утга зохиол, урлагийн фронт бол нам, ард түмний чухал фронт юм. Утга зохиол, урлагийн салбарын ажилтнууд иймэрхүү өндөрлөгөөс утга зохиол, урлагийн байр суурь, үүрэг ролийг ойлгож, түүхэн эрхэм зорилго, хариуцлагаа ухамсарлан, хүн төвтэй уран бүтээлийн чиг хандлагыг баримталж, цаг үеэ олсон илүү шилдэг бүтээл туурвихын тулд чармайн ажиллахыг илтгэлд онцлон тэмдэглэжээ.