10-р сарын 31-ны өдөр Жанбэй \Жанчхүү хотын хойд\-Шэнли \Шилийн хот\ 1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орсноо Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний корпораци зарлалаа. Тус төсөл нь Хятадын эрчим хүчний хөгжлийн "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний гол төсөл бөгөөд нийт 6 тэрбум 786 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Жил бүр Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньдүн, Жянсу зэрэг газруудад 70 гаруй тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой бөгөөд энэ нь 19 сая айлын нэг жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэнэ.