Ван И БРИКС-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов
2024-09-27 14:50:54
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2024 оны 9-р сарын 26-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон БРИКС-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов. Хурлыг Бразилийн Гадаад хэргийн сайд Мауро Виейра даргалав.

Ван И хэлэхдээ, БРИКС-ийн орнууд "Дэлхийн өмнөд бүсийн"-ийн эхний эгнээний хувьд БРИКС-ийн орнууд дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлшрал, хүртээмжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг ахиулахад хувь нэмэр оруулах ёстой.

Хамтын аюулгүй байдлын үзэл баримталж, өнийн энх тайванд хүрэх ёстой. Хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баримталж, хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх ёстой. Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн засаглалыг сайжруулах ёстой. БРИКС-ийн орнууд Хятад улсаас дэвшүүлсэн "Хиймэл оюун ухааны чадавхийн бүтээн байгуулалтыг чангатгах олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай" НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд оролцон хэрэгжүүлэхийг сайшааж байна гэв.

БРИКС-ийн механизм нь олон талт үзлийг баримтлах, дэлхийн өмнөд бүсийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг талууд нааштай үнэлж, Казань хотод болох дээд хэмжээний уулзалтыг хамтдаа ахиулж, баялаг үр дүнд хүргэхийн тулд нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.