Хятадын 146 иргэнийг Ливанаас татав
2024-10-02 15:17:12
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 2-нд, Ливанд байсан Хятадын 146 иргэн болон гадаадын иргэний гэр бүлийн 5 хүнийг тээсэн Эйр Чайна компанийн захиалгат онгоц Бээжинд аюулгүй газардав. Одоогоор Ливанаас явах хүсэлтэй Хятадын иргэн бараг бүгдээрээ тэндээс гараад байна. Ливан дахь Элчин сайдын яам ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллана гэж Хятадын ГХЯ-ны Консулын газар мэдээлэв.