11 дүгээр сарын 19-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Линь Жянь хэлэхдээ: Уур амьсгалын өөрчлөлт нь бүх хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилт юм. Уур амьсгалын асуудлаарх санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээ авч, нүүрстөрөгч хийн ялгаруулалтыг бууруулах, дасан зохицох зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол дэмжлэг болдог. Хөгжингүй орнууд түүхэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хөгжиж буй орнуудад хангалттай, урьдчилан таамаглаж болохуйц, тогтвортой санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөгжиж буй орнуудын шударга шилжилт хийхэд нь тусалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн дараагийн шатны үйл ажиллагаанд итгэл, баталгаа өгөхийг Хятад улс уриалж байна гэв.