11-р сарын 11-ний орой Хятадын Гуандун мужийн Жухай хотын Шянжоу дүүргийн спортын төвд автомашин жолоодон явган зорчигчдыг дайрсан хэрэг гарч, одоогийн байдлаар 35 хүн амиа алдаж, 43 хүн хүнд шархадсан байна.
Энэ хэрэг гарсны дараа, ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үүнийг маш чухалчлан үзэж, чухал үүрэг даалгавар өгөхдөө, Гуандун мужийн Жухай хотын Шянжоу дүүргийн спортын төвд автомашин жолоодон явган зорчигчдыг дайрсан хэрэг гарч, олон хүний амь нас эрсдэн, шархдаж, балмад хэрцгий гэмт хэрэг үйлдсэн байна. Шархадсан хүмүүсийг эмчлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргаж, хохирогчид болон тэдний ар гэрийнхэнийг тайвшруулж, халамжлах ажлыг сайтар хийх шаардлагатай байна. Хүн амины хэрэгтнүүдийг хуулийн дагуу хатуу шийтгэх ёстой. Бүх газар болон холбогдох байгууллага хатуу сургамж авч, нэг жишээнээс олныг мэдэж ойлгон, эрсдэлийг эх үүсвэрээс нь урьдчилан сэргийлэх, хянахаа чангатгах ёстой, мөргөлдөөн, маргааныг цаг тухайд нь шийдвэрлэж, онц ноцтой хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, ард иргэдийн амь нас болон нийгмийн тогтвортой байдлыг хангахад бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян тушаал гаргаж тэмдэглэхдээ, гэмтэж бэртсэн хүмүүсийг бүх хүчээрээ аварч, хэргийн үр дагаврыг нь зүй зохистой шийдвэрлэж, хэргийг аль болох хурдан илрүүлж, алуурчныг хуулийн дагуу хатуу шийтгэх ёстой. Урьдчилан сэргийлэх, хянахыг хослуулан, далд эрсдэл болон нийгмийн зөрчлийг үр дүнтэй судлан шийдвэрлэж, нийгмийн тогтвортой байдлыг бүхэлд нь хангах шаардлагатай байна гэжээ.