Хятадын төв радио телевизийн "Цагаан хэрмээс Мачу Пикчу хүртэл" баримтат киноны нээлт болон Кечуа хэлний нийгмийн сүлжээний хуудсыг нээх ёслол орон нутгийн цагаар 11-р сарын 15-нд Перу улсын нийслэл Лимад боллоо.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны
дэд сайд, Хятадын төв радио телевизийн
захирал Шэнь Хайшюн, Перугийн Куско
мужийн захирагч Луйс Белтран Пантох
Калво нар арга хэмжээнд оролцож үг
хэлэв. Перугийн Соёлын сайд Валенсиа,
Перугийн үндэсний радио телевизийн
группийн гүйцэтгэх дарга Чадиа зэрэг
Перугийн улс төр, эдийн засаг, соёл
урлаг, эрдэм шинжилгээний салбар болон
хэвлэл мэдээллийн хэрэгслийн 200 шахам
зочид төлөөлөгчид уг арга хэмжээнд
оролцжээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, "Цагаан хэрмээс Мачу Пикчу хүртэл" баримтат кино нь Хятад Перугийн хүмүүнлэгийн салбарын солилцоо, соёл иргэншлээсээ харилцан суралцсан түүхийг харуулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтын гүн гүнзгий агуулгыг амьд бодитой тайлбарласан юм. Өнөөдрийн ёслолын үеэр ХТРТ-ийн CGTN суваг нь нийгмийн сүлжээн дээр Кечуа хэлний хуудсаа албан ёсоор нээж байна. Энэхүү платформыг ашиглан Кечуа хэлээр ярьдаг уншигч үзэгчдэд дэлхийн болон Хятадын хөгжлийн талаарх мэдээллийг хүргэж, олон нийтэд Хятад болон дэлхийг ойлгох цонхыг нээж өгнө гэж найдаж байна гэжээ.
Хятадын төв радио телевиз болон
Куско муж хоорондын аялал жуулчлалыг
сурталчлах, соёлын солилцоо болон бусад
салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн
тулд Шэнь Хайшюн, Луйс Белтран Пантох
Калво нар тус арга хэмжээнд хоёр талын
нэрийн өмнөөс хамтын ажиллагааны санамж
бичиг солилцжээ.