11 дүгээр сарын 19-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Линь Жянь хэлэхдээ: Ши Жиньпин дарга энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын 2-р шатны хуралд Их 20 үргэлжлэн дэлхийн засаглалыг боловсронгуй болгох, түүхэн дэвшлийг ахиулах хүчин болж, хамтын ажиллагаатай, тогтвортой, нээлттэй, шинийг бүтээх, байгальд ээлтэй дэлхийн эдийн засгийг бий болгохын тулд эдийн засаг, санхүү, худалдаа, дижитал технологи, экологийн орчин болон бусад салбар дахь олон улсын нийтлэг ойлголтоо улам төвлөрүүлэх ёстой гэж тэмдэглэсэн гэв.
Линь Жянь хэлэхдээ, Хятад улс Их 20-ийн бүх гишүүнтэй хамт Рио де Жанейрогийн дээд хэмжээний уулзалтыг шинэ эхлэл болгож, түншлэлийн харилцааг урагшлуулж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэн, эрх тэгш, эмх цэгцтэй дэлхийн олон туйлт байдал, хүртээмжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг ахиулахыг хүсэж байна гэжээ.