"Шэньжөү-18" хөлөгийн сансрын нисэгчдийн баг буцаж ирсэн агшин
2024-11-04 15:32:00
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 2024 оны 11 дүгээр сарын 4-ний 01:24 цагт  "Шэньжөү-18" нисгэгчтэй сансрын хөлөгийн буцах бүхээг Дүнфэн буух талбайд амжилттай газардлаа. Хятадын сансрын нисгэгч Е Гуанфү, Ли Цүн, Ли Гуансү нарын биеийн байдал сайн байгааг газар дээр нь ажиллаж буй эмнэлгийн хяналт, даатгалын ажилтнууд баталжээ, ингэснээр "Шэньжөү-18" нисгэгчтэй сансрын нислэгийн үүргийг бүрэн дүүрэн амжилттай гүйцэтгэж дуусгасан байна.

"Шэньжөү-18" нисгэгчтэй сансрын хөлөгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-нд Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөж, дараа нь түүнийг Тяньхэ үндсэн бүхээгтэй холбож, хослолыг бүрдүүлсэн байна. 

Сансрын  гурван нисгэгч тойрог замд 192 хоног ажиллав, энэ хугацаандаа тэд хоёр удаа бүхээгээс гарч ажиллан, Хятадын сансрын нисгэгчид ганц удаад бүхээгийн гадна хамгийн удаан хугацаа ажилласан түүхэн тэмдэглэл тогтоож, сансрын станцад сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмжийг суурилуулсан юм. Мөн тэд бүхээгээс эд материалыг зөөн гаргах, бүхээгийн дотор болон гадна талын тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үүргийг амжилттай гүйцэтгэж, сансрын станцыг тойрог замд тогтвортой ажиллуулах ховор чухал өгөгдөл, туршлага хуримтлуулсан байна. Үүнээс гадна, газар дахь станцын эрдэмтдийн нягт хамтын ажиллагааны хүрээнд бичил таталцлын үндсэн физик, сансрын материал судлал, сансар судлалын шинжлэх ухаан, сансар судлалын анагаах ухаан, сансрын технологийн салбарт олон төрлийн шинжлэх ухааны туршилтууд хийгджээ.