Шигэрү Ишиба Японы Либерал ардчилсан намын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдож, Ерөнхий сайдаар томилогдоно
2024-09-28 15:19:20
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Либерал ардчилсан намын ерөнхийлөгчийн сонгууль 27-ны өдөр Токиод болж, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Шигэрү Ишиба Либерал ардчилсан намын 28 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Аравдугаар сарын 1-нд тэрээр түр парламентад нэр дэвшүүлэх сонгуулиар Японы шинэ Ерөнхий сайдаар Фумио Кишидаг орлох болно.

Японд байрлаж буй АНУ-ын армийн давуу эрхийн тухайд Шигэрү Ишиба Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамтай зөвшилцсөний дараа Япон-Америкийн статусын хэлэлцээрт нэмэлт засвар хийхийг дэмжинэ гэжээ. Мөн Төлөөлөгчдийн танхимыг аль болох хурдан тарааж, Төлөөлөгчдийн танхимын сонгуулиар ард түмнийхээ итгэлийг олж авахын төлөө тууштай ажиллана гэлээ.

Шигэрү Ишиба 1957 онд төрсөн бөгөөд Батлан хамгаалахын сайд, Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайдын албан тушаалыг хашиж байжээ.