Шигэрү Ишибагийн Засгийн газрын дэмжлэг илт буурав
2024-10-29 18:32:26
Share
Share this with Close
youtube WeChat

Киодо Ньюс агентлаг 10-р сарын 28-29-нд явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд, Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн Засгийн газрын дэмжлэг 32.1 хувьтай байгаа бөгөөд энэ нь сарын эхэнд Засгийн газар байгуулагдсан үеэс 18.6 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Мөн Либерал Ардчилсан Нам, Комэйто намаас бүрдсэн эрх баригч эвслийн засаглалыг цаашид үргэлжлүүлэхийг 38.4 хувь нь дэмжсэн бол 53 хувь нь эсэргүүцэж байна.

Сонгуулийн дүнгээр эрх баригч эвсэл олонхын суудлыг авч чадаагүй талаар санал асуулгад оролцогчдын 28.6 хувь нь Ерөнхий сайд Шигэрү Ишибаг хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзсэн бол 65.7 хувь нь огцрох шаардлагагүй гэж үзжээ.

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгууль 10-р сарын 27-ны орой дуусаж, 10-р сарын 28-ны үүрээр зарласан дүнгээс үзэхэд Либерал Ардчилсан Нам ялагдал хүлээж, Комэйто намтай байгуулсан эвсэл нь 2009 оноос хойш анх удаа олонхын суудлыг авч чадаагүй байна. Японы Ерөнхий сайд бөгөөд Либерал Ардчилсан Намын дарга Шигэрү Ишиба 10-р сарын 28-ны үдээс хойш намын төв байрандаа хэвлэлийн бага хурал хийж, сонгуулийн дүнг тунгаан авч үзэхээ мэдэгдлээ.