Орон нутгийн цагаар 11-р сарын 15-ны өглөө Лимад болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонтой уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Сингапур бол найрсаг хөрш, хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад улс Сингапуртай хамтаар чармайж, хоёр орны найрамдлын ерөнхий чиг хандлагыг баримтлан, дээд давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлж, илэн далангүй, харилцан итгэлцлийг баримталж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэн, орчин үеийн шинэчлэлийн замдаа үргэлжлэн гар нийлэн урагшилж, өндөр чанартай хөгжлийн шинэ хуудсыг нээхийг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин
цохон тэмдэглэхдээ, Хятад улс Сингапуртай
НҮБ, Ази Номхон далайн эдийн засгийн
хамтын ажиллагаа зэрэг олон талт талбарт
хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн
эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт, бүх
нийтэд ашигтай, хүртээмжтэй эдийн
засгийн даяаршлыг хамтдаа дэмжихэд
бэлэн байна гэжээ.