Төвлөрсөн төсвөөс энэ жил 66.7 тэрбум юанийн ажил эрхлэлтийн нөхөн олговор олгоод байна
2024-10-12 15:07:14
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 12-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн хурал зохион байгуулж, Хятадын Сангийн яамны удирдлагууд мэдээлэл хийлээ.

Хятадын Сангийн сайд Лан Фө-ань танилцуулснаар:

Энэ оны эхнээс төвлөрсөн төсвөөс 66.7 тэрбум юанийн ажил эрхлэлтийн нөхөн олговор олгож, орон нутгийн захиргаад их сургуулийн төгсөгчид зэрэг гол бүлгийн ажил эрхлэлт, мэргэжлийн ур чадварын сургалтыг дэмжихэд тусалж байна.

1-9-р саруудад улсын хэмжээнд боловсролын зардал 3 их наяд юанийг давсан байна.

Улсын хэмжээнд тэтгэвэр авагчдын суурь тэтгэврийн хэмжээг дунджаар 3 хувиар нэмэгдүүлж, хот хөдөөгийн оршин суугчдын суурь тэтгэврийн доод хэмжээг дээшлүүлсэн байна.

Нийтийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний төсвийн нөхөн олговрын хэмжээг нэг хүнд жилд 94 юань болгон нэмэгдүүлж, хот хөдөөгийн оршин суугчдын эрүүл мэндийн даатгалын төсвийн нөхөн олговрын хэмжээг нэг хүн тутамд жилд 670 юань болгон нэмэгдүүлэв.