Ван И Аюулгүйн зөвлөлийн Украины асуудлаарх дээд хэмжээний хуралд оролцов
2024-09-26 09:59:49
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 9-р сарын 24-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И  Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Аюулгүйн зөвлөлийн Украины асуудлаарх дээд хэмжээний хуралд оролцов.

Ван И хэлэхдээ, талууд энх тайван, ард түмнээ нэн тэргүүнд тавьж, ятган эвлэрүүлэх, яриа хэлэлцээг ахиулахын төлөө үнэнхүү хүчин зүтгэх ёстой. Украины асуудлаар, Аюулгүйн зөвлөл нь санал зөрөлдөөн, зөрчилдөөнийг арилгагч, ижил талыг нэгтгэн ялгаатай талыг нөөцлөхийг санаачлагч, хамтын аюулгүй байдлыг хамгаалж, өнийн энх тайвныг бүтээн байгуулагч байх ёстой гэв.

Ван И үүнтэй холбогдуулан гурван зүйлт санал дэвшүүлэв. Тухайлбал, Нэгд, хямралын мэдрэмжээ нэмэгдүүлж, нөхцөл байдлыг намжаах ёстой. Хоёрт, ятган эвлэрүүлэх, яриа хэлэлцээг дэмжих үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Гуравт, мөргөлдөөн гадагш тэлэхийг хянах тулгамдсан мэдрэмжийг нэмэгдүүлэх эдгээр болно.

Ван И хэлэхдээ, Украины асуудлаарх Хятад улсын байр суурь бол тууштай, тодорхой юм. Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, бүх улс орны зүй ёсны анхаарал хандуулж буй асуудлыг нухацтай авч үзэж, хямралыг энх тайвнаар шийдвэрлэхийн төлөөх бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой гэж онцолсон юм. Энэ бол Украины асуудлаарх Хятадын талын  эрх мэдэл бүхий байр суурь, үндсэн мөрдлөг юм. Бид ОХУ, Украин зэрэг бүх талуудтай харилцаа холбоо тогтоон, ятган эвлэрүүлэх, хэлэлцээ хийхийг ахиулахын тулд гуйвшгүй зүтгэж, талуудын нийтлэг ойлголтыг хуримтлулах, Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг урагшлуулахын төлөө зохих үүрэг гүйцэтгэсэн юм. Украины асуудал дээр Хятад улсад хариуцлага тохох, гүтгэн харлуулах гэсэн  аливаа оролдлого нь хариуцлагагүй үйлдэл бөгөөд амжилтанд хүрэхгүй гэв.

Ван И онцлон тэмдэглэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг гар нийлэн, хамтын, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, эртхэн гал зогсоож, дайныг зогсоох талаар олон улсын илүү олон нийтлэг ойлголтод хүрч, улс төрийн зохицуулалтыг ахиулахад илүү оновчтой дуу хоолойгоо хүргэж, бүс нутгийн урт хугацааны энх тайван, тогтвортой байдалд хүрэхийн тулд нэн илүү хамтын хүчин чармайлт гаргах ёстой гэв.