Хятад Перу “чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх тухай протокол”-д гарын үсэг зуржээ
2024-11-15 16:06:02
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 14-нд Хятад Перу хоёр тал Лима хотноо “БНХАУ—ын засгийн газар ба Бүгд Найрамдах Перу улсын засгийн газар хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан байна. 

Хятад Перу хоёр тал 2009 оны 4-р сард чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байсан бөгөөд 2018 оны 11-р сард Хятад Перугийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх хэлэлцээг эхэлсэн бөгөөд 2024 оны 6-р сард үндсэндээ шинэчилж дууссан байна. Чөлөөт худалдааны анхны хэлэлцээрийн үндэс дээр, шинэчилсэн протокол нь бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, гаалийн дүрэм журам болон худалдааг хялбарчлах, ариун цэвэр, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ, оюуны өмчийн эрх, үйлчилгээний худалдаа, бизнес эрхлэгчид түр хугацаагаар хилээр нэвтрэх, хөрөнгө оруулалт хийхийг багтаасан долоон бүлгийг улам боловсронгуй болгож, стандарт ба хир хэмжээний үнэлгээний хамтын ажиллагаа, өрсөлдөөний бодлого, цахим худалдаа, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, байгаль орчин ба худалдаа гэсэн 5 бүлгийг шинээр нэмж оруулсан байна.