Энэ оны Хятадын Үндэсний баярын амралтын үеэр давхацсан тоогоор 1.5 тэрбум гаруй хүн хувийн машинаар аялал хийх төлөвтэй байна. Долоон хоногийн урт амралтаар жуулчид ихээр төвлөрөх, авто замын сүлжээний ачаалал ихсэх, цахилгаан автомашины цэнэглэх эрэлт нэмэгдэх зэрэг байдалд чиглүүлэн, Зам тээврийн салбар хувийн машинаар аялах таатай орчныг буй болгохын тулд аяллын алдартай маршрут, бүс нутаг, үзэсгэлэнт цэгүүдийн аюулгүй байдлын баталгааг эрчимжүүлж байна.
Судалгаанаас үзэхэд, энэ оны Үндэсний баярын үеэр жуулчдын зорилтод газруудад Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүс нутаг халуун цэг болж байна. Хотын эргэн тойрны хурдны зам, нисэх онгоцны буудлын хурдны зам, алдартай байгалийн үзэсгэлэнт цэгүүдийн замын хөдөлгөөний ачаалал ихсэх төлөвтэй байна.
Үүнээс гадна, Үндэсний баярын хугацаанд, хувийн унаагаар аялах жуулчдад дөхөм үзүүлэхийн тулд Зам тээврийн яам холбогдох газруудтай хамтран хурдны зам дагуу цахилгаан автомашин цэнэглэх байгууламжийг өргөтгөн байгуулжээ.
Зам тээврийн яамны Авто замын газрын албаны хүн хэлэхдээ, энэ оны 8-р сарын эцсийн байдлаар, улсын хэмжээд хурдны замын үйлчилгээний газруудад нийт 28,800 цэнэглэх багана, 44,800 цэнэглэх зогсоол барьж, олон талын таатай үйлчилгээ үзүүлж байна гэжээ.