Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Макро эдийн засгийн судалгааны хүрээлэн саяхан "Хятадын эдийн засгийг хэрхэн үнэлэх вэ?" хэмээх гурван улирлын макро эдийн засгийн байдлын талаар семинар зохион байгуулжээ. Эхний гурван улиралд Хятад улсын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тэнцвэртэй тогтвортой ахиж, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, дотоод эргэлт, үндсэн материал зэрэг эдийн засгийн суурь нь улам бат бөх болсон байна.
Эхний гурван улиралд Хятад улсын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт ерөнхийдөө тэнцвэртэй тогтвортой өсөлтийг хадгалж, 1-р сараас 9-р сар хүртэлх хугацаанд бүх Хятадын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 3.4%-иар өсч, өсөлтийн хурд 4-р сараас хойш анх удаагаа уналтаас тогтворжсон байна.
Дэд бүтцийн хөрөнгө оруулалт ерөнхийдөө харьцангуй хурдацтай өсч байна. Нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 9.3 хувиар өссөн байна.
Үр тарианы гол бүсүүд үр тариа болон хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний аюулгүй байдлыг үр дүнтэй хангасан байна. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас ирүүлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээнээс үзвэл, бүх Хятадын хэмжээнд намрын ургац хураалтын 80 орчим хувь нь дуусч, намрын тарианы худалдан авалт ч нэгэн зэрэг эхэлж, үр тарианы гол бүсүүдийн олон төрлийн тариалангийн аж ахуйн нэгжүүд нийтдээ 20 гаруй сая тонн үр тариа худалдан авсан байна.
Эхний гурван улиралд Хятад улсын зам тээврийн бүтээн байгуулалт болон үйлчилгээ үргэлжлэн сайжирч, зорчигч тээврийн болон үйлдвэр хангамжийн сүлжээний тогтвортой үйл ажиллагааг үр дүнтэй хангасан байна.Энэ оны есдүгээр сард Хятад улсын төмөр замын гүйлт 160 мянган километрээс давж, дотоодын том оврын С919 онгоц давхардсан тоогоор 500 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ.