Орон нутгийн цагаар 10-р сарын 21-нд Германы канцлер Шольц цахилгаан батерей дахин боловсруулах үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцохдоо, Хятад улс цахилгаан автомашины салбарт сайн амжилт үзүүллээ гэж хэлээд Хятадын цахилгаан машинд татвар ногдуулахыг Герман эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлэв. Тэрээр онцлохдоо, худалдааны ийм төрлийн ивээх үзэл нь зөвхөн Германд л хор хөнөөл учруулах болно гэжээ.
Цахилгаанжуулалт нь автомашины үйлдвэрлэлийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага бөгөөд одоогоор дэлхий даяар цахилгаан тээврийн хэрэгслийн технологийг хөгжүүлж байна. Иймээс Германы засгийн газар цахилгаан автомашины цэнэглэх овоолго барих ажлыг үргэлжлүүлж, эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулж, ЕХ цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно гэж Шольц мөн амлажээ.
10-р сарын 4-нд Европын холбоо Хятадын цахилгаан автомашины татаасын эсрэг хэргийн эцсийн төслийг баталж, Хятадаас гаралтай цахилгаан автомашинд эцсийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байна. Дээрх шийдвэрийг зарласны дараа, Германы засгийн газар болон автомашин үйлдвэрлэгч орон нутгийн олон компани үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.