9-р сарын 30-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Сэтгүүлч Ван И сайдын НҮБ-ын 79 дэх Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэгт оролцсон талаар тодруулсан байна.
Линь Жянь мэдэгдэхдээ, 9-р сарын 28-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, "Өнгөрснөөс ирээдүй рүү урагшлах: Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтдаа бүтээцгээе" сэдвээр илтгэл тавьсан юм.
Ван И сайд хэлсэн үгэндээ "бидэнд сорилт, түгшүүрээр дүүрэн ертөнц тулгараад байгаа ч шинэ найдварууд ч бас оршсоор байна. Улс орнуудын аюулгүй байдал, хөгжил нэгэн цагт уялдаж, хүн төрөлхтний соёл иргэншил олон янз байдлаа харилцан хүндэтгэж, тусгаар тогтнол, эрх тэгш байдалд тулгуурлах ёстой. НҮБ бол энх тайван, хамтын хөгжилд чиглэсэн хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийг тээгч, олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг гэрчлэх хамгийн чухал байгууллага бөгөөд түүний үүрэг гүйцэтгэх чадвар улам хүчтэй болох ёстой" гэдгийг онцолсон юм.
Тэрбээр Хятадын хөгжлийн дэлхий дахинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, удахгүй 75 жилийн ойгоо тэмдэглэх БНХАУ нь ард түмнийхээ сайн сайхан амьдрал, үндэстнийхээ сэргээн мандалтыг үргэлж тэргүүн зорилго болгож ирсэн болохыг дурдаад, Хятад улс дэлхийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлсээр ирсэн гэдгийг онцолсон байна.
Ван И сайд мөн Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжил болон олон улсын засаглалыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ба улс орнууд хамтран ажиллаж, соёл иргэншлийг харилцан хүндэтгэн хөгжүүлэх ёстой гэсэн юм.
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний гаргасан Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэлхий дахинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн чухал алхам болгон дурдаж, эдгээр санаачилга нь дэлхийн засаглалд Хятадын оруулж буй үнэтэй хувь нэмэр хэмээн мэдэгдсэн гэжээ.