Палестины Эрүүл мэндийн яам 20-ны өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, 19-ний өдөр Газын зурвасын хойд хэсгийн Бейт Лахия хот Израилийн армийн дайралтад өртөж, 87 хүн амь үрэгдсэн буюу сураггүй алга болж, бусад 40 гаруй хүн шархадсан гэжээ. Палестины ГХЯ 20-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Бейт Лахия руу Израиль агаараас цохилт өгснийг зэмлэн буруушааж, Израиль Газын зурвасын хойд хэсэгт геноцид хийж байна гэжээ.
Палестины Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, Газын зурвасын хойд хэсэгт хүн бүхний нүдэн дээр геноцид үйлдэгдэж байна, Израилийн арми Газын зурвасын хойд хэсгийн ард иргэдийг гэр орноосоо дүрвэх, эсвэл агаарын цохилтод өртөх сонголт хийхээс өөр аргагүй болгож байна гэжээ.