Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр /2024011.01/ ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Сэтгүүлч: Хятадын Олон улсын импортын 7-р экспо дараа долоо хоног нээгдэх гэж байна. Өнөөгийн байдлаар бэлтгэл ажил үндсэндээ дууссан бөгөөд статистикийн мэдээгээр 297 улс орны дэлхийн топ 500, салбарын толгой компаниуд, мөн олон орны 800 орчим худалдан авагчдын баг оролцох юм байна. Иймд уг экспо маш олон тоон үзүүлэлтээрээ түүхэн дээд амжилт тогтоох болно. Тэгвэл экспо нь Хятад улсын өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжихөд ямар ач холбогдолтой вэ?
Линь Жянь: Олон улсын импортын экспо зохион байгуулах болсон нь Хятад улсын бие даан нээлттэй байдлаа улам өргөжүүлэх чухал арга барилын нэг бөгөөд нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг дэмжих Хятад улсын бодит арга хэмжээ юм. Эдгээр тоон үзүүлэлт нь Хятадын супер зах зээлийн татах хүчийг бүрэн харуулаад зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэг Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэл хүлээлгэж буйг бүрэн харуулж байна. Мөн талууд энэхүү нээлттэй хамтын ажиллагааны индрийг ашиглан харилцан ашигтай хамтдаа хожиж байдалд хүрэхийг эрмэлзэж байгааг харуулж байна. 2018 онд Хятадын Олон улсын импортын экспог анх зохион байгуулснаас хойш, экспо цар хүрээгээ улам тэлж, Хятад улс шинэ хөгжлийн шинэ төлөвийг тогтоох цонх болсноор барахгүй өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлыг ахиулах индэр болсон юм. Онцлон дурдахад, энэ жилийн экспод хамаг тааруухан хөгжилтэй 37 орон оролцоно. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайд Африк гаралтай тусгай бүтээгдэхүүнийг дэлгэж, илүү олон хөгжиж буй улс орнуудыг багтаамжтай, хүртээмжтэй эдийн засгийн даяарчлалын явцад оролцуулахыг бид зорьж байгаа юм гэжээ.