Орон нутгийн цагаар 11-р сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Бразилийн нийслэл Бразилиад хүрэлцэн очиж, Бразилд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв.
Тусгай нисэх онгоц Бразилиагийн агаарын цэргийн баазад хүрэлцэн очиход Бразилийн Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн сайд Руи Коста, Бразилийн Агаарын цэргийн баазын командлагч Томас Мигель, Хууль зүйн сайд Рикардо Левандовски, Ерөнхийлөгчийн тамгын газрын Байгууллагын харилцааны сайд Александр Падилла нарын зэрэг өндөр албан тушаалтнууд Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва болон Бразилийн засгийн газрын нэрийн өмнөөс Ши Жиньпинийг халуунаар угтан авсан байна.
Баталагийн хэдэн арван уран бүтээлчид Бразилийн бөмбөрийн хөгжим тоглон түүнийг угтан авчээ.
Ши Жиньпин дарга Их 20-ийн удирдагчдын 19-р уулзалт өндөрлөсний дараа Рио-де-Жанейрогоос мордон Бразилиад хүрэлцэн очсон юм.