Агаарын тээврээр үйлчлүүлэхдээ гар утаснаас бусад цахилгаан хэрэгслийг хориглоно гэж Иран зарлажээ
2024-10-14 11:08:01
Share
Share this with Close
youtube WeChat

Агаарын тээврээр үйлчлүүлэхдээ гар утаснаас бусад цахилгаан хэрэгслийг авч орохыг хориглоно гэж Ираны Иргэний агаарын тээврийн байгууллага сүүлийн өдрүүдэд мэдэгдэл гаргажээ. 

Ираны Иргэний агаарын тээврийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс гар утаснаас бусад цахилгаан хэрэгслийг онгоцонд авч гарахыг хориглоно гэжээ. 

9-р сарын 17-18-нд Ливанд харилцаа холбооны хэрэгсэл дэлбэрсний улмаас 37 хүн амиа алдаж, 2931 хүн шархадсан байна. Ливаны Иргэний агаарын тээврийн газраас 9 сарын 19-нд мэдэгдэл гаргаж, Рафик Харири олон улсын нисэх онгоцны буудлаас нислэг үйлдэж буй бүх агаарын тээврийн компанид нислэг үйлдэх үедээ гар утаснаас бусад харилцаа холбооны хэрэгсэл авч гарахыг хориглоно гэж мэдэгджээ.