"Хятад улс ба миний хувь барилдлага: БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх Канадын тусгай арга хэмжээ" Оттава хотноо боллоо
2024-09-27 19:01:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-ны орой "Хятад улс ба миний хувь барилдлага: БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх Канадын тусгай арга хэмжээ" Оттава хотод амжилттай зохион байгуулагдав. 

Уг арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз болон БНХАУ-аас Канад Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн видео мэндчилгээ дэвшүүлж, БНХАУ-аас Канад Улсад суугаа Элчин сайд Ван Ди, Канадын Сенатын гишүүн асан Виктор О, Канад-Хятадын худалдааны зөвлөлийн гүйцэтгэх захирал ба үйл ажиллагаа эрхэлсэн ахлах захирал Гао Ширү, олон улсын нэрт хуульч Кристофер Блэк, "Оттава Лайф" сэтгүүлийн ерөнхий редактор Дан Донован нар уг арга хэмжээнд оролцож үг хэлжээ. Мөн Канадын Холбооны сенатор Юен Пау Ву, парламентын гишүүн Марк Гарнетт, Чандра Аяа, Канадын Гадаад харилцааны яамны дэд сайд Эдвин Итон, Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Доннелли, Канад улсаас БНХАУ-д суулгаа Элчин сайд Женнифер Мэй зэрэг Канадын улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн 500 гаруй төлөөлөгч  арга хэмжээнд оролцлоо.