Японы эрх баригч эвсэл Төлөөлөгчдийн танхимын сонгуульд олонхийн суудал авч чадсангүй
2024-10-28 09:27:53
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 28-ны өглөө Японы NHK-ийн мэдээлснээр, Японы Либерал ардчилсан нам болон Комэйто намаас бүрдсэн эрх баригч эвсэл 27-ны өдөр явагдсан Төлөөлөгчдийн танхимын 50 дахь удаагийн сонгуульд талаас илүү тооны суудал авч чадаагүй юм.

Тоо бүртгэлээс үзвэл, орон нутгийн цагаар 28-ны өдрийн 1 цаг 45 минутын байдлаар Японы Үндсэн хуульт ардчилсан нам, Японы Коммунист нам, Японы шинэчлэлийн нийгэмлэг, Үндэсний ардчилсан нам, Социал демократ нам зэрэг сөрөг хүчин болон бие даагч нь Төлөөлөгчдийн танхимын 465 суудлын 234-ийг буюу талаас илүү хувийг авсан байна. Харин Либерал ардчилсан нам, Комэйто хоёр намын суудлын нийт тоо 207 байна. Үлдсэн 24 суудлын тооллого үргэлжилж, хэн авах нь тодорхой болоогүй ч эрх баригч эвсэл Төлөөлөгчдийн танхимын олонхийн суудлыг авч чадахгүй нь тодорхой болов.

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгууль дөрвөн жил тутамд нэг удаа болдог бөгөөд одоогийн Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны аравдугаар сард дуусгавар болох ёстой байв. Энэ сарын 1-нд Ишиба Шигэрү Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдсон бөгөөд 9-нд тэрээр Төлөөлөгчдийн танхимыг тараах болсноо зарлаж, энэ нь дайнаас хойш ерөнхий сайд сонгогдсоныхоо Төлөөлөгчдийн танхимыг хамгийн хурдан тараасан явдал болжээ.