Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп тус орны ерөнхийлөгчөөр сонгогдсонд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 11 дүгээр сарын 6-нд сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс Америкийн ард түмний сонголтыг хүндэтгэж, ноён Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж байна гэв.