2024 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн Хятад улсын усан тээвэр, агаарын тээвэр, төмөр зам, хурдны замын зэрэг нийт 311 боомтууд гадаадад нээлттэй боомтуудын хилээр орох, гарах хилийн хяналт шалгалтыг хийх ахуйн талбайн шинэ заалт тэмдгийг ашиглаж эхэлнэ гэж Хятадын Цагаачлалын хэрэг эрхэлсэн үндэсний товчоо 11 дүгээр сарын 27-нд мэдэгдэв.
Гадаадад нээлттэй боомтуудын хилээр орох, гарах хилийн хяналт шалгалтын ахуй талбайн шинэ заалт тэмдэг нь үндсэн тэмдэг, үйл ажиллагааны тэмдэг гэсэн хоёр ангилалтай. Үндсэн тэмдэг нь гадаадад нээлттэй боомтуудын хилээр шалган өнгөрүүлэх байгууллагыг харуулсан логотой бөгөөд Хятадын Цагаачлалын хэрэг эрхэлсэн үндэсний товчооны лого болон “Хятадын цагаачлалын хяналт удирдлага” гэсэн хятад, англи үстэй юм. Түүний доторх Хятадын цагаачлалын хяналт удирдлагын логог 2021 оны 4 дүгээр сарын 2-ноос ашиглаж эхэлсэн. Үйл ажиллагааны тэмдэг нь гадаадад нээлттэй боомтуудын хилээр орох, гарах хилийн хяналт шалгалтыг хийх ахуй талбайг харуулсан холбогдох орцын дэд бүтэц, шуурхай зааварчилгаа өгөх тэмдэг заалтууд юм. Үүнд, орц гарцын 16 зүйлийн тэмдэг, нийтийн эзэмшлийн талбайн 6 тэмдэг, ажлын байр байгууламжийн 21 тэмдэг, санууламжийн 9 тэмдэг, анхааруулгын 9 тэмдэг, удирдамжийн 9 тэмдэг зэрэг 6 төрлийн 70 тэмдэг багтаж байна.