Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав
2024-11-20 23:53:49
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 20-ны өдөр Бразилиад БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар гарын үсэг зурах ёслолд оролцон, сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ, миний бие хайр, итгэл найдвар дүүрэн энэ нутагт таван жилийн дараа дахин хөл тавьж байна. Айлчлалын өмнөхөн Бразилийн олон салбарын найрсаг хүмүүсийн надад илгээсэн захидлыг хүлээн авсан. Захидлын агуулгаас Бразилийн ард түмэн Хятад, Бразилийн найрсаг харилцааг эрхэмлэн дээдэлж, хоёр орны найрамдалт харилцааг цаашид гүнзгийрүүлэх гэсэн хүсэл найдварыг гүнээ мэдэрсэн юм. Саяхан Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силватай найрсаг, үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Бид Хятад, Бразилийн харилцааны 50 жилийн хөгжлийн түүхийг хамтдаа дүгнэж, хоёр орны харилцаа өдүгээ түүхэн хамгийн сайн үе шатандаа байгаа бөгөөд дэлхийн чанартай, стратегийн болон урт хугацааны чанартай үр нөлөө улам бүр тод болж, хөгжиж буй томоохон орнуудад хамтаар урагшилж, эв нэгдэл хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнөөгийн дэлхий дахин амар амгалан бус байж, олон газарт дайн дажин, үймээн самуунтай байсаар байна. Хүн төрөлхтөн бол хуваагдашгүй аюулгүй байдлын цогц байх ёстой. Зөвхөн нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлж байж бид сая аюулгүй байдалд хүрэх замыг олж чадна. Хятад, Бразил хоёр орон Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай "зургаан зүйлт зөвшилцөл"-ийг хамтран гаргасан бөгөөд дэлхийн өмнөд бүсийн орнуудын холбогдох орнуудтай хамтран Украины хямралыг зохицуулах "Энх тайвны андууд" бүлгийг байгуулсан. Бид улам олон энх тайвны дуу хоолойг нэгтгэж, Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх замыг нээх хэрэгтэй. Мөн Газын зурваст мөргөлдөөн үргэлжилсээр байгаад гүнээ санаа зовж байна. Эртхэн дайныг зогсоож, "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлж, асуудлыг иж бүрэн, шударга, урт удаан хугацаанд Палестины асуудлыг шийдвэрлэхийн төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргахыг уриалж байна. Хятад Бразил хоёр тал шударга ёсыг эрхэмлэн, ёс суртахууны уламжлалыг бий болгох үүрэг хариуцлагатай юм. Хятад Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын ирэн үеийн утга санааг тасралтгүй баяжуулж, жинхэнэ олон талт үзлийг тууштай хамгаалж, ядуурлаас илүүтэй хөгжил, сөргөлдөөнөөс илүүтэй хамтын ажиллагаа, ноёрхлоос илүүтэй шударга ёсны төлөө хүчтэй дуу хоолойтой байх үүднээс илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө Бразилтай хамтдаа зүтгэхэд Хятад улс бэлэн байна. 

Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Ши Жиньпин даргын айлчлалыг өндгөөр сайшаагаад, Бразил Хятад хоёр орон харилцан алс зайтай хэдий ч хоёр орны үнэт зүйлсийн талаар үзэл баримтлал ижил, хамтын ашиг сонирхол нь өргөн уудам, гүн зузаан найрамдалтай бөгөөд Бразил Хятадын хамтын ажиллагаа нь стратегийн чухал ач холбогдолтой байж, дэлхий дахинд үр нөлөө үзүүлсээр байна. Хятад улс бол Бразилийн худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш бөгөөд Бразил дахь Хятадын аж ахуйн нэгжүүд Бразилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй ахиулж байна. Ши Жиньпин даргатай хоёр орны харилцааг илүү шударга, илүү тогтвортой дэлхий ертөнцийг байгуулахын төлөө хамтран ажилладаг, Бразил -Хятадын хувь заяаны нэгдмэл цогц болгон өргөжүүлэхээр шийдсэн. Мөн Бразилийн хөгжлийн стратегийг Хятадын "Нэг ба Зам" санаачилгатай холбож, тогтвортой хөгжил, дэд бүтэц, санхүү, эрчим хүчний өөрчлөлт, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд илүү анхаарч, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт гаргахаар шийдсэн юм. Бразил болон Хятад улс олон улсын хөгжил, аюулгүй байдал зэрэг томоохон асуудлаар санал нэгтэй байр суурь баримталдаг. Бразилийг Их 20-ийн бүлгийн дарга орны ажлыг гүйцэтгэх явцад Хятад улс тууштай дэмжиж, "Өлсгөлөн, ядууралтай тэмцэх дэлхийн эвсэл"-д нэгдэн ороход манлайлан оролцсонд баярлалаа. Бид цаашид НҮБ, G20, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд нягт хамтран ажиллаж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг хамтдаа дэмжиж, илүү шударга, ардчилсан, эрх тэгш, тогтвортой олон улсын тогтолцоог бий болгож, энхийн замаар халуун цэгийн асуудлыг шийдвэрлэхийг дэмжинэ. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал Бразил Хятадын харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээлээ гэжээ.