“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” уран бүтээл ОХУ-д цацагдаж байна
2024-10-22 17:06:05
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн зохион бүтээсэн “Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” уран бүтээлийн орос хэлсний хэвлэлийг орон нутгийн цагаар аравдугаар сарын 22-нд Оросын үндэсний радио телевиз, “Оросын мэдээ”-ны вебсайт зэрэг платформоор цацна. 

Орон нутгийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг нэвтрүүлгийн талаар урьдчилан мэдээлсэн бөгөөд ОХУ-ын олон салбарынхны анхаарлыг татаж байна. 

Орос хэлний хэвлэлийн “Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс”-т Ши Жиньпиний чухал илтгэл, тойм болон хэлэлцүүлэгт эшилсэн Хятадын шүлэг дуулал сонгодог бүтээлийг танилцуулав. 

Уран бүтээл нь ард түмэн юунаас ч эрхэм, шинэчлэл инноваци, хамт чинээлэгжих, экологи байгаль орчны хамгаалалт, соёлыг өвлөн уламжлах, соёл иргэншлийн олон янз байдал зэрэг сэдвийн хүрээнд Ши Жиньпиний улс төрийн оюун ухаан, гүн зузаан хүнлэг сэтгэл, түүх болон ертөнцийн тухай үзэл баримтлал зэргийг харуулсан байна.