Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин харвасан байж болзошгүй хэмээн Өмнөд Солонгос мэдэгдлээ
2024-10-31 10:19:07
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 31-нд Өмнөд Солонгосын нэгдсэн штабаас мэдээлснээр, орон нутгийн цагаар өглөөний 7:10 цагийн орчимд БНАСАУ Пхеньяны бүс нутгаас хойгийн зүүн тэнгис рүү баллистик пуужин харвасныг Өмнөд Солонгосын арми илрүүлсэн байна. Энэ пуужин нь өндөр өнцгөөр хөөргөсөн тив алгасах баллистик пуужин байх хэмээн таамаглаж байна гэжээ.

Үүнээс гадна, Японы Батлан хамгаалах яам 31-ний өдөр мөн мэдэгдсэнээр, Хойд Солонгос баллистик пуужин байж болзошгүй зүйл харваж, Японы орон нутгийн цагаар 8:36 цагийн орчимд газардах төлөвтэй байна гэжээ. Энэ талаар Японы Ерөнхий сайд Шигеру Ишиба хэлэхдээ, одоогоор хүн хар эндэж шархдсан юм уу хохирол амссан талаарх мэдээлэл алга байна гэжээ. Мөн Тэрбээр нарийвчилсан мэдээлэл сонссоны дараа, Үндэсний аюулгүй байдлын хурлаа зарлан хуралдуулна гэсэн юм.

Одоогоор энэ тухай Хойд Солонгосын талаас хараахан хариу ирээгүй байна.