ХТРТ-ийн шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Бразилын үзэгчдэд толилуулав
2024-11-08 15:31:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Рио де Жанейро хотод болох G20-ийн удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалтад оролцож, Бразилд төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан ХТРТ-ийн шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Бразилын үзэгчдэд толилуулах арга хэмжээг саяхан Сан Пауло хотод эхлүүлэв. Мөн өдрөөс эхлэн ХТРТ-ийн "Миний таньдаг Ши Жиньпин" зэрэг шилдэг кино, телевизийн 20 гаруй нэвтрүүлгийг Бразилын Бокс Медиа Групп, Бразилын Реде Бандеирантес телевиз, Бразилын Шинэ зүүн хойд телевиз, Бразилын CB медиа зэрэг тухайн орон нутгийн арав гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн зэрэг гарах болно.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн видео илтгэл тавив. БНХАУ-аас Сан Паулод суугаа Ерөнхий консул Юй Пэн, Бразилын Бандеирантес судалгааны хүрээлэнгийн захирал, Реде Бандеирантес хэвлэл мэдээллийн группийн мэдээллийн харилцааны захирал Каио Луиз де Карвалхо, Бразилын Бокс Медиа Группын дэд захирал Фонсека, Бразилын Бокс Медиа Группын олон улсын хамтын ажиллагааны ажил хариуцсан Клаудиа Дреиер нар арга хэмжээнд оролцож үг хэлэв.

Энэхүү нэвтрүүлэх арга хэмжээ 2025 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Бразилын Реде Бандеирантес телевиз, "Бразилын форум", "Бразилын дэлгэцийн амьдрал" зэрэг Бразилын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэвтрүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэв.