ХТРТ-ийн сурвалжлагч орон нутгийн цагаар 10 дугаар сарын 28-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн оны 10 дугаар сард Ливан Израилийн хооронд мөргөлдөөний шинэ үе шат эхэлснээс хойш Израилийн дайралтаас болж багаар тооцоход Ливаны эмнэлгийн 168 ажилтан нас баржээ.
Мөн өдөр Израилийн цэргийн хүчин Ливаны өмнөд хэсгийн Аин Баал сууринг агаараас дайрч, дайралтын улмаас эмнэлгийн 3 ажилтныг багтаасан 7 хүний амь эрсдэж, өөр бас 24 хүн шархадсан байна.