640.6 тэрбум юанийн гадаадын хөрөнгийг бодитой ашиглав
2024-10-25 20:41:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, 2024 оны 1-9 дүгээр сард улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 42108 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 640 тэрбум 600 сая юаньд хүрчээ.

Салбарын хувьд авч үзвэл, өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор ашигласан хэмжээ Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээний 12 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 нэгжээр өссөн байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, мэргэжлийн болон техникийн үйлчилгээний салбар, түүнчлэн компьютер, албан тасалгааны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 57.3 хувь, 35.3 хувь болон 29.2 хувиар тус тус өсөн нэмэгджээ.

Эх үүсвүүрийн хувьд, ХБНГУ, Сингапураас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт Чөлөөт боомтоор дамжсан хөрөнгө оруулалтын мэдээллийг оруулаад 19.3 хувь, 11.6 хувиар тус тус өссөн байна.