Зеленский: "Ялалтын төлөвлөгөө"-ийг баримталбал Орос-Украины мөргөлдөөн ирэх онд дуусна
2024-10-18 10:40:11
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 17-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо ЕХ-ны дээд хэмжээний уулзалт болов.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Брюссель хотноо Европын холбооны 27 гишүүн оронд хандан, "Ялалтын төлөвлөгөө" гэгчээ танилцууллаа. Хэрэв уг "төлөвлөгөө"-ий дагуу үйл ажиллагаа явуулбал Орос, Украины мөргөлдөөн ирэх онд дуусах боломжтой гэж Зеленский хэлэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Украин хүчирхэгжсэн тохиолдолд л дипломат хэлэлцээ хийхэд бэлэн гээд Украиныг НАТО-д элсүүлэхэд тусалж, Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхийг Европын холбооны гишүүн орнуудаас уриалсан байна. 

Украины "Ялалтын төлөвлөгөө"-нд чиглүүлэн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 16-ны өдөр, "Ялалтын төлөвлөгөө" гэгч нь дэмий хоосон зүйл гэдгийг Украин ойлгох ёстой гэж хариу хэлжээ.