Орон нутгийн цагаар араравдугаар сарын 20-ны үдээс хойш, 12 хоног үргэлжлэх "Биологийн олон янз байдлын тухай “НҮБ-ын конвенц”-ийн гэрээ байгуулагч талуудын 16-р бага хурал \COP16\ Колумбын Кали хотод нээлтийн ёсоллоо хийлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро, Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Руньчюй нар үндсэн илтгэл тавив.
Гутерриш видео илтгэлдээ хэлэхдээ, энэ удаагийн хурлын үеэр улс орнууд "Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ"-нд тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө дэвшүүлж, холбогдох хяналтын механизмыг боловсруулах талаар хэлэлцэх болно гэжээ.
Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Руньчюй хэлсэн үгэндээ, Хятад улс "Күнмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ"-ний баримт бичигт дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхийн тулд үргэлжлэн хүчин зүтгэх болно.
“Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенци”-д оролцогч талуудын 16 дугаар бага хурал 10-р сарын 21-нээс 11- сарын 1-ний хооронд Колумбын Кали хотод болно. Энэхүү хурал нь биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөц баялгийг тогтвортой ашиглалтаас үүсэлтэй үр хшгийг тэгш хуваарилах гэсэн гурван талаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн бага хурал нь биологийн олон янз байдлыг эдийн засгийн бодлогодоо нэгтгэхийг эрэлхийлэх юм. Арга хэмжээнд дэлхийн 196 орны засгийн газрын тэргүүн, өндөр албан тушаалтнууд, эрдэмтэн мэргэжилтэн, нийгмийн байгууллагууд зэрэг хэдэн арван мянган хүн оролцов.