COP29: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ санхүүжилтийн хамтын тоон зорилтуудыг баталлаа
2024-11-24 15:06:02
Share
Share this with Close
youtube WeChat

Азербайжаны нийслэл Бакуд 11-р сарын 24-ний өглөө НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29-р бага хурал (COP29) амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтийн шинэ хамтын тоон зорилтууд, дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийн механизмын тухай “Парисын хэлэлцээр”-ийн 6-р зүйл зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн байна. 

Хурлын тэргүүлэгч, Азербайжаны Экологи, байгалийн нөөцийн сайд Мухтар Бабаев уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтийн шинэ хамтын тоон зорилтын эцсийн үр дүнг танилцуулсан даруйд төлөөлөгчид босож, алга ташин баяр хүргэжээ. 

Энэхүү шинэ хамтын зорилт (NCQG) нь 2035 он гэхэд хөгжингүй орнууд жил бүр 300 тэрбум ам.долларын санхүүжилт олгох зорилт тавьсан байна. Энэ санхүүжилт нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжих зорилготой бөгөөд дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл явцыг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.